Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2020 ОНЫ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТГААР ХӨРС ХӨЛДӨЖ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
2020 ОНЫ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТГААР ХӨРС ХӨЛДӨЖ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-26 16:35:06
Дархан-Уул аймгийн нутгаар олон жилийн дунджаар 10 дугаар сарын гуравдугаар арав хоногоос агаарын температурын дундаж 0 градусыг дайрч тогтвортой хүйтэрч хөрс өнгөн хэсгээсээ хөлдөж эхэлдэг. Олон жилийн дундаж хөрс хөлдөж эхэлсэн хугацаа, 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг үндэслэн 2020 оны хөрс хөлдөх хугацааг урьдчилан тооцоолбол:
Дархан-Уул аймаг орчмоор 2020 оны 10 дугаар сарын сүүлчээр агаарын температур 00С-ын заагийг дайрч тогтвортой хүйтрэх урьдчилсан төлөвтэй.
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацаа 10 дугаар сарын сүүлчээр
Хөрс 20 см гүндээ 11 дүгээр сарын эхний арав хоногт хөлдөнө гэж тооцлоо.
МЭДЭЭ ЗОХИОСОН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М. АРИУНБУЯН